•Дорнод
аймаг Баяндун сум урдуураа Сэргэлэн, баруун талаараа Баян-Уул, хойгуураа ОХУ,
зүүн талаараа Дашбалбар сумтай хиллэдэг.
•3026
хүн амтай, 810 өрхтэй, засаг захиргааны Яргай, Хайрхан, Түргэн, Наран гэсэн 4
багтай. 2013 оны жилийн эцсийн тооллогоор 112719 толгой малтай, 4800 тн хадлан,
21,9 тн гар тэжээл бэлтгэсэн.
•Мал
бүхий 182 өрх, 686 хүн, малчин өрх 274, 1165 хүн, 211 худаг, 302 малын хашаа,
98 трактор, 70 морин хадуур, 78 ачааны авто машин, 89 суудлын авто машин, 146
мотоцикл, 252 цахилгаан үүсгүүр, 146 сансрын антенн, 896 зурагт, 72 радио 189
оёдлын машин, хөдөөгийн малчдад 500 гар утас байна.
•Одоогоор
сумын хэмжээнд ойн нөхөрлөл 3, малчдын хоршоо 4, малчдын бүлэг 5 албан ёсоор
байгуулагдаад ажиллаж байна.
•1912
онд нийт 5 түймэр гарч 8270 га ой, 1810160 га бэлчээр шатаж, 218455328
төгрөгний хохирол учирч 1 хүн түлэгдэж 4 хүн нас барсан. 2013 онд нийт 5 түймэр
гарснаас обьектын 1, ой хээрийн 4 түймэр гарч 846650472 төгрөгний хохирол учирч
2000 га ой, 48000 га бэлчээрийн талбай шатсан хохирол учирчээ.
•Суманд
одоогоор гал унтраах багаж хэрэгсэл үлээгч 19, мотопомп 2, галын хувцас 15,
цахиур 30, галын хор 9, тороосон цохиур 10, галын малгай 15, цурамдагч 1,
хантааз 15, галын машин 1 байна.
•Сумын
хэмжээнд 2014 онд зайлшгүй хийх тулгамдсан ажлууд:
1.Улз голын гүүрийг бариж дуусгах
2.Fm 103.5 радиогийн хүчин чадлыг сайжруулах
3.Сумын төвд аянга зайлуулагч хийх
4.Галын машины үлдэгдэл хөрөнгийн асуудлыг шийдэх
5.Ойн нөхөрлөл малчдын бүлэг хоршоонд төсөл хэрэгжүүлэх
No comments:
Post a Comment